Л.Энх-Амгалан: Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалж байна
2022-01-26

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Засгийн газрын хуралдаанаар сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунгаж, хоёрдугаар сарын 14-нд танхимаар болон цахимаар хичээллүүлэх шийдвэр гарлаа. 

 

Ингэхдээ Засгийн газраас нийслэлд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар танхим, цахимыг хослуулан хичээллүүлнэ. Харин хөдөө орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаална. Тухайлбал, ногоон бүсийн сумдад хичээл сургууль 100 хувь танхимаар зохион байгуулна. Хичээлийн хоцрогдол маш их байгаа. Улсын хэмжээнд 2-12 дугаар ангийн хүүхдүүдэд хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна. Тэр дундаа 1-3 дугаар ангийн хүүхдүүд маш их хоцрогдолтой байгаа. Ингээд хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимын сургалтад шилжүүлэх шийдвэр гарлаа. 

 

Омикрон хувилбарын давлагааны оргил үе хичээл сургууль эхлэх үетэй таарч байна. Тиймээс хичээл эхлэх хугацааг нэг долоо хоногоор хойшлуулахаас өөр сонголт байхгүй болсон. 

 

Хоёрдугаар сарын 14-нд хичээлийг эхлэхийн тулд цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Хязгаартай байхгүй бол хичээл сургууль эхлэх хугацаа хойшлох бодитой эрсдэл байгаа" гэж мэдээллээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
WAN KEI:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-27