Байгалийн гамшгаар Тонга улсын хүн амын 84 хувь орон гэргүй болжээ
2022-01-26

Арлын Тонга улсад нэгдүгээр сарын 15-ны өдөр усан доорх галт уул оргилж, байгалийн гамшиг тохиосон. Энэ улсад шугам сүлжээ тасалдсаны улмаас гадаад орчинтой холбоогүй байсан бөгөөд 10 гаруй хоногийн дараа л Тонгад учирсан хохирлын мэдээллүүд эхнээсээ ил болж байна.

 

Тонга улс бол Полинезийн арлууд дээр байдаг, 105 мянга орчим хүн амтай улс юм. Энэ улсын хүн амын дөрөвний нэг нь нийслэл Нукуалофад амьдардаг аж. Тонга байрлах бүлэг арлуудын 36-д нь суурин амьдрал байдаг. 

 

Нэгдүгээр сарын 15-ны өдөр оргилсон Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлт Хирошима дээр хаясан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс олон зуу дахин хүчтэй байсан гэж НАСА агентлаг мэдээлж байв. 

Усан доорх галт уул дэлбэрсэний улмаас Австрали, Тонгаг холбодог усан доорх кабель гэмтэж, холбоо харилцаагүй болсон тул гамшиг тохиосноос хойших эхний өдрүүдэд энэ улсын талаарх үнэн бодит мэдээлэл гарахгүй байлаа. Сүүлд гарсан мэдээллээр, одоогоор гурван хүн амиа алдсан, олон хүн гэмтэж бэртсэн аж.

 

Материаллаг хохирол асар их учирсан бөгөөд энэ улсын хүн амын 84 хувь нь орох оронгүй болжээ. Түүнчлэн ундны усны хомстол нүүрлэсэн байна. Тиймээс бусад улс орнууд Тонга руу тусламж илгээхдээ ундны усыг их хэмжээгээр тээвэрлэн хүргэж байгаа юм.

 

Түүнчлэн саяхныг хүртэл халдвар ихээр дэгдээгүй Тонгад аврагчид коронавирусийн халдвар дэгдэхэд нөлөөлж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. Тиймээс тусламж хүргэн ирж буй онгоцны нисгэгчидтэй аль болох зай баримтлан харилцах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
WAN KEI:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-27
WAN KEI:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-27