Канадын тээвэрчдийн эсэргүүцэл Гиннест бичигдэж магадгүй
2022-01-27

Канадад олон мянган тээвэрчин эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна. Ойролцоогоор 50 мянган тээврийн жолооч Оттава хотод эсэргүүцэлд нэгдэж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ эсэргүүцлийн арга хэмжээ нь дэлхийн хамгийн урт цуваа гэдгээр Гиннесийн номонд бичигдэж магадгүй талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Гиннесийн номонд өдгөө машины хамгийн урт цуваа гэдгээр 2020 онд үүссэн Египетийн машинуудын цуваа бичигдсэн байдаг бөгөөд энэ цуваа 7,5 км үргэлжилж байжээ. Харин одоо Канадад болж буй тээвэрчдийн эсэргүүцлийн жагсаал энэ зайг 10 дахин нэмэгдүүлэхээр урт цуваа үүсгэсэн байна. 

 

Британийн Колумбиас Оттаваг чиглэсэн ачааны машинуудын цуваа 70 км үргэлжилж байгаа гэнэ. Бусад мужаас ч тээвэрчид нийслэлийг чиглэж байгаа бөгөөд тэд бүгдийг тооцвол асар урт цуваа үүсэхээр байгаа аж. 

 

Тээвэрчид эсэргүүцэлд нэгдэх болсон нь Канад, Америкийн хилийг нэвтрэхэд коронавирусийн вакцин тариулсан байх ёстой гэсэн эрх баригчдын шинэ журамтай холбоотой юм. Энэ шаардлагын улмаас олон мянган хүн ажилгүй, харин Канадын хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнгүй болно гэж тэд үзжээ. Одоо ч Альберта мужийн зарим дэлгүүрүүдийн лангуу хоосорсон байгаа гэнэ.

 

Энэ эсэргүүцлийг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо төдийлөн ойшоосонгүй, шаардлагыг цуцлахгүй, энэ эсрэгүүцэл нь сөрөг хүчнийхэн нөхцөл байдлыг ашиглаж байгаа хэрэг хэмээн Трюдо үзэж байгаа аж.

 

Олон мянган тээвэрчдийг цуглуулсан энэ эсэргүүцлийн арга хэмжээ нэгдүгээр сарын 29-нд болохоор товлогджээ. Одоо Канадын өнцөг булан бүрээс болон Америкийн тээвэрчид ч Оттаваг чиглэн замдаа яваа гэнэ. Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцох жолооч нар вакцинд хамрагдсан аж. Тэд вакциныг эсэргүүцээгүй, гагцхүү иргэдийг ялгаварлаж байгааг эсэргүүцэж байгаагаа тээвэрчид онцолсон байна.

 

Канадын иргэд энэ эсэргүүцлийг ихээхэн дэмжиж байгаа бөгөөд эсэргүүцэлд оролцох жолооч нарын бензинийг авахын тулд канадчууд нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн таван сая доллар хандиваар цуглуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
WAN KEI:
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
2022-01-27
WAN KEI:
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
2022-01-27