Японы компаниуд Украинаас ажилтнуудаа гаргана
2022-01-27

Японы зарим компаниуд ойрын үед Украинаас ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ улсад нөхцөл байдал хурцдаж болзошгүй гэсэн мэдээлэл ар араасаа гарах болсон тул ийм шийдвэр гаргажээ. 

 

Tokyo Shimbun сонины мэдээлснээр, Иточу, Сумимото гэсэн хоёр том корпораци ийм шийдвэр гаргасан байна. Эдгээр корпорациудын ажилтнуудын гэр бүлийн гишүүд Украины хөрш зэргэлдээ орнууд руу түр хугацаанд нүүж байгаа гэж сонинд ярьжээ. 

 

Ойрын үед Японы бусад компаниуд ч ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж магадгүй байна. Тухайлбал Панасоник компани энэ тал дээр Японы ГХЯ-ны зөвлөмжийг баримтална гэж мэдэгджээ. 

 

Японы Гадаад хэргийн яам иргэдээ Украин руу зорчихоос татгалзахыг уриалсан бөгөөд харин одоо Украинд байгаа япончуудыг энэ улсаас гарахыг анхааруулсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин