Б.Ариунхишиг: Амьсгалын замын өвчлөлд хүүхдүүдийн 45 хувь нь өртсөн байна
2022-01-27

 

Томуу томуу төст өвчний өвчлөлийн нөхцөл байдлын талаар ЭХЭМҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Ариунхишигээс тодрууллаа.

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ямар  байна вэ?

 

-Томуу томуу төст өвчний дэгдэлт аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Манай ЭХЭМҮТ-д  24 цагийн хугацаанд дунджаар 260-320 хүүхэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна. Үүнээс 45 хувь амьсгалын замын эмгэгийн улмаас эмчилгээ үйлчилгээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, Хоногт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн 45 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн байна.

 

2021 оны арванхоёрдугаар сард томуу томуу төст өвчний өвчлөл багассан байсан бол он гарсаар нэмэгдсэн. Энэ судалгааг өнгөрсөн жилтэй харьцуулбал, тоо нь нэмэгдсэн байна. Коронавирус цар тахлын улмаас өнгөрсөн жил хөл хорио, хязгаарлалт тогтоосон нь томуу томуу төст өвчний тархалтад нөлөөлсөн. Гэхдээ ойролцоогоор 3-4 жилийн өмнөхтэй харьцуулбал ижил байна. 

 

Томуу, томуу төст өвчин, коронавирусийн халдварыг хэрхэн ялгах вэ?

 

-Томуу томуу төст өвчин нь хурдан явцтай, хоруу чанар ихтэй. Харин коронавирус нь  халдварлуулах чадвар нь  их байна. Коронавирус халдварын Дельта хувилбар нь амьсгалын доод замын өвчлөл үүсгэж  байсан бол Омикрон хувилбар нь амьсгалын дээд замдаа өвчлөл үүсгэж байна. Коронавирус халдварын Омикрон хувилбарын үед хоолой өвдөх, нусгайрах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Коронавирус томуу томуу төст өвчний нэг болж үлдэх хандлагатай байна.

 

Томуу, томуу төст өвчөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Дархлаагаа маш сайн дэмжих хэрэгтэй. Дулаан хувцаслаж,  халуун хоол цай идэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд коронавирусийн халдварын улмаас хүмүүс дархлаагаа дэмжиж, биедээ анхаарч байгаа нь сайн хэрэг. 

 

ЭХЭМҮТ-ийн ачаалал ямар байна вэ?

 

-Манай ЭХЭМҮТ нь лавлагаа шатлалын эмнэлэг. Тодруулбал, иргэд маань  эхлээд өрхийн эрүүл мэндийн төвд хандаж тусламж үйлчилгээ авна. Дараагаар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандана. Ингээд онош тодруулах, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх бол манай эмнэлэгт хандана гэсэн үг. Гэвч иргэд маань шатлал алгасаад шууд ирж байна. Коронавирусийн хувьд  ч гэсэн ялгаагүй. Эхлээд Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана. Ингээд дараа дараагийн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-27
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-27