Хойд Солонгос дахин пуужин харвалаа
2022-01-27

Он гарсаар Хойд Солонгос пуужин хөөргөх тоо нь эрс нэмэгдэн, өнөөдөр, нэгдүгээр сарын 27-ны өдөр дахин пуужин харважээ. 

 

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин харвасан гэж мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын дорнод эрэг дэх Хамхын хотын бүсээс пуужин хөөргөжээ.

 

Энд дуулгахад, Хойд Солонгос 2022 он гарсаар зургаа дахь удаагаа пуужин хөөргөж байгаа нь энэ юм. Өмнө нь, нэгдүгээр сарын 5, 11-ний өдрүүдэд дуунаас хэт хурдан пуужин, нэгдүгээр сарын 14-ний өдөр баллистик пуужингууд, нэгдүгээр сарын 17-ны өдөр тактикийн удирдлагатай пуужин хөөргөсөн бол нэгдүгээр сарын 25-ны өдөр далавчит пуужин харвасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин