Өмнөд Африкт шинэ коронавирус илрүүлжээ
2022-01-27

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад хүмүүст аюултай вирусийн төрөл болох шинэ коронавирусийг эрдэмтэд илрүүлжээ. Одоогоор энэ вирус хүмүүст аюулгүй ч ердөө ганц мутацид ороход л хүмүүст халдварлан, аюултай болно гэж эрдэмтэд анхааруулсан байна.

Өмнөд Африк дахь шинэ коронавирусийг Хятадын Уханийн их сургуулийн профессор Янь Хуанийн удирдсан эрдэмтдийн баг олж илрүүлжээ. Тэдний эрдэм шинжилгээний нийтлэл bioRxiv порталд нийтлэгдсэн байна.

Эрдэмтдийн өгүүлснээр, ӨАБНУ-ын нутаг дэвсгэр дээр MERS-CoV (MERS халдвар үүсгэдэг коронавирус)  вирусийн төрөлд багтах шинэ коронавирус илэрсэн гэнэ. Энэ вирус нь дэлхий даяар дэгдсэн коронавирустэй тун төстэй ч одоо хүнд халдварлах чадваргүй аж. Гэхдээ ганц мутаци үүсвэл хүнд халдварлах чадвартай болох юм байна. 

Энэ вирусийг NeoCov хэмээн нэрлэжээ. Эрдэмтдийн судалсанаар, энэ вирус хүмүүст халдварлах чадвартай болвол нэн аюултай болох бөгөөд NeoCov вирусд хүнд байдаг эсрэг биетүүд нөлөөлөхгүй гэнэ. Ингэснээр энэ вирус хурдацтай халдварлахын дээр энэ халдвараас хамгаалах дархлаагүй хүмүүст хүнд тусаж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа аж. 

Эрдэмтдийн таамаглал онол дээр суурилсан, мөн вирус өөрөө мутацид ороогүй гэдгийг эрдэмтэд онцолсон байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай