Хятадад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 95 хувь нь сургуульд хамрагддаг
2022-01-27

БНХАУ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2025 он гэхэд албан боловсролд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 97 хувийг хамруулах төлөвлөгөө гаргасан байна. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд хамрагдах хувь 95 гаруй хувьтай байдаг ч бүс нутагт харилцан адилгүй хүртээмжтэй байдаг зэргээс шалтгаалсан шийдвэрлэх асуудлууд тулгарч байгаа гэнэ. 

 

Харин шинэчилсэн төлөвлөгөөний дагуу суурь болон мэргэжлийн боловсрол, эрүүл мэндийн нөхөн сэргээх хөтөлбөр болон мэдээллийн технологийн уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн боловсролын бүх шатанд онцгой хэрэгцээт хүмүүс суралцах боломжийг өргөжүүлнэ гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин