Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортолж эхэллээ
2022-01-27

 

Гурван сар саатаад байсан Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортолж эхэллээ.

 

Шадар сайдын ахлан ажиллаж байгаа Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгээс ГХЯ-аар дамжуулан БНХАУ-тай бараа эргэлтийг нэмэгдүүлэх талаар хийх яриа хэлэлцээг эрчимжүүлж, удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргаж, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын боомтоор 3 сар гаруй хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг шат дараатайгаар татан авах боломжтой болсноо мэдээлэв.

 

Эх сурвалж: Шадар сайдын мэдээлэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эх орон газар шороо минь буян ихтэй юм даа бүгдээрээ л хамгаалж хайралмаар байна
2022-01-27