Модерна компани омикроныг эсэргүүцэх вакцинаа туршиж эхэллээ
2022-01-27

Америкийн Модерна компани омикрон штаммыг эсэргүүцэх бустер вакцины эмнэлзүйн туршилтын хоёрдугаар шат эхэлсэн талаар мэдээлжээ. Компанийн мэдээлснээр, туршилтад оролцож буй эхний хүн вакцин тариулсан байна. 

Туршилтад насанд хүрэгчид оролцож байгаа бөгөөд тэднийг хоёр бүлэг болгон хувааж, вакцины үр дүнг турших гэнэ. Эхний бүлэгт Модерна вакцины хоёр тунтай, хоёр дахь тунг зургаан сарын өмнө хийлгэсэн хүмүүс багтаж байгаа аж. Харин хоёр дахь бүлэгт гурваас доошгүй сарын өмнө бустер тун тариулсан хүмүүс багтжээ. 

Америкийн Пфайзер, Германы BioNTech компаниуд ч мөн хамтран боловсруулсан вакциныхаа шинэ хувилбарыг турших ажлаа энэ долоо хоногт эхлүүлсэн юм. Энэ хоёр компани коронавирусийн омикрон штаммыг эсэргүүцэх бустер вакцин боловсруулсан бөгөөд туршилтын явцад омикронд зориулан тусгайлан вакцин боловсруулах шаардлагатай эсэх болон вакцины үр дүнд эсрэг биет ямар төвшинд тогтож байгааг тогтоох аж.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай