ОХУ түүхэнд анх удаа Сугар гаригаас хөрс авчирна
2022-01-27

Оросын эрдэмтэд 2029-2034 оны хооронд Сугар гариг руу гурвантаа нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Гурав дахь нислэгийн үеэр түүхэнд анх удагаа Сугар гаригийн хөрсийг дэлхийд авчрах оролдлого хийнэ гэж Оросын ШУА-ын Сансар судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний захирал  Лев Зелёный мэдэгдсэн байна.

 

Сансар судлалын хүрээлэнгийн мэдэгдсэнээр, Сугар гаригийг судлах Оросын хөтөлбөрийн хүрээнд 2029, 2031, 2034 онуудад сансарын төхөөрөмж хөөргөхөөр төлөвлөжээ.

 

Тухайлбал, 2029 онд Сугар гариг руу тойрог замын болон агаар мандлын модулиуд бүхий "Венера-Д" аппарат хөөргөх бол 2031 онд "Экспедиция-2" аппарат хөөргөхөөр төлөвлөсөн байна. Харин 2034 онд "Экспедиция-3" аппарат хөөргөхөөр төлөвлөсөн бөгөөд энэ нь хөөрөх, эргэн буух зэрэг модулиудтай байх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗХУлс ингэж мэдэгдсэн бол итгэх байлаа, одоогийн оросын хулгайчууд бол хүн алж шоронд хийхээс өөр юм мэдэхгүй
2022-01-27