Зөвшөөрөлгүйгээр зураг авсан жуулчныг найман жилийн хорих ялаар шийтгэжээ

Францын жуулчин Иранд дроноор гэрэл зураг авсныхаа төлөө найман жилийн хорих ял сонсжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Францын жуулчин, 36 настай Бенжамен Бриерийг 2020 оны тавдугаар сард Ираны цагдаагийнхан саатуулсан байна. Тэрбээр Иран-Туркмений хилийн ойролцоо дрон нисгэсэн бөгөөд өндрөөс орон нутгийн дурсгалт газрын зургийг авах хүсэлтэй байсан гэж мэдүүлжээ.
Жуулчин жил хагасын хугацаанд саатуулагдсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сард Ираны шүүх түүнд тагнуул хийсэн хэргээр найман жил, исламын эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр найман сарын хорих ял оноосон байна.
Бриерийн өмгөөлөгч Филипп Валант шүүх хурлыг шударга бус явагдсан, саатуулагдсан хүний эрхийн талаарх мэдээлэл өгөөгүй хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн хорих ял сонссон жуулчны гэр бүлийнхэн түүнийг гэм буруугүйг нотлохыг хичээж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ