COVID-19: Дэлхий даяар 10 тэрбум тун вакцин тарьжээ

Дэлхий даяар коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины 10 тэрбум тунг тарьсан гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Сүүлийн хоногуудад гэхэд л коронавирусийн вакцины 30,8 сая тунг тарьсан байна. Үүнээс хамгийн их нь Хятадад ноогдож байгаа бөгөөд 1,4 тэрбум хүн амтай энэ улсад 1,2 тэрбум гаруй хүн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагджээ.
Дэлхий даяар Жонсон энд жонсон, АстраЗенека, Модерна, Пфайзер, Синофарм, Синовак зэрэг вакцинуудыг ашиглаж байгаа бөгөөд хамгийн их ашиглагдсан вакцин нь Америкийн Пфайзер, Германы BioNTech компаниудын хамтран боловсруулсан вакцин байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ