Грекийн Ерөнхий сайд цас орсны төлөө уучлалт гуйжээ
2022-01-27

Грекийн Ерөнхийлөгч Кириакос Мицотакис цас их орсны улмаас хохирол амссан ард түмнээсээ "чин сэтгэлийн уучлалт" гуйжээ. 

 

Түүний өгүүлснээр, Засгийн газар алдаа гаргасны улмаас олон мянган жолооч Афины зам дээр гацсан гэнэ. Афин хотод цас их орсны улмаас түгжрэл үүсэж, олон жолооч зам дээр машинаа орхин, нисэх буудал дотор дулаацахаар орохоос аргагүй болсон бөгөөд цэргийнхэн ирж зам дээрх гацааг арилгажээ. 

 

Грекийн ерөнхий сайд авто зам хариуцдаг компаниуд ч буруутай гэдгийг онцлоод, тэднийг хуулийн дагуу хариуцлагад татна хэмээн мэдэгдсэн байна. Харин зам хариуцсан компани тухайн үед зам дээр түгжирч, хохирлл амссан хүмүүст 2000 еврогийн нөхөн төлбөр олгохоор амалжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин