Токаев: Казахстанд нөхцөл байдал бүрэн тогтворжсон
2022-01-28

Нэгдүгээр сарын эхээр гарсан эмх замбараагүй байдлын дараа Казахстан дахь нөхцөл байдал бүрэн тогтворжиж, хууль журам сэргэсэн гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгджээ.

 

"Улс оронд нөхцөл байдал бүрэн тогтворжиж, эмх журам сэргэсэн гэдгийг Аюулгүйн зөвлөлийн дарга Касым-Жомарт Токаев онцолсон. Хувь хүн, нийгэм, төрийг хамгаалах төвшнийг дээшлүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна " хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Төрийн байгууллагууд болсон үйл явдлаас сургамж авахыг анхааруулж, үндэсний аюулгүй байдлын орчин үеийн систем аливаа сорилтод хариу өгөхөд бэлэн байх ёстойг онцолжээ.

 

"Гэмт хэрэгтнүүд, алан хядагчид дахин манай хотуудыг эзлэж, иргэд, тэдний гэр бүлийн тайван амьдрал руу халдан, төрт улсад заналхийлэхгүй байхын тулд бид бүхий л арга хэмжээг авах ёстой. Чухамхүү үүнд зориулан Үндэсний аюулгүй байдлын системийг дахин шинэчилнэ" хэмээн Токаев мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, Казахстанд нэгдүгээр сарын эхээр олныг хамарсан эмх замбараагүй байдал өрнөж, эсэргүүцэгчид цэрэг, цагдаагийнхан руу дайрч байлаа. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ үйл явдлыг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээж байв. Нэгдүгээр сарын 19-ний өдөр улс орон даяар тогтоосон онц байдлын дэглэмийг цуцалсан юм. Казахстаны эрх баригчдын мэдэгдсэнээр энэ үйл явдлын үеэр 225 хүн амиа алдаж, 4,5 мянган хүн гэмтэж бэртжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин