Киргиз, Тажикийн хил дээр сөргөлдөөн гарч, нэг хүн амиа алджээ
2022-01-28

Киргиз, Тажикийн хил дээрх Сомониён суурингийн бүсэд буудалцаан болсны улмаас Тажикийн талаас таван хүн шархдсанаас хоёр нь цэргийн албан хаагч, гурван энгийн иргэн байсан гэнэ. Мөн энэ сөргөлдөөний улмаас нэг хүн амиа алдсан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр орны хилээс холгүй Тажикистаны нутаг дэвсгэр дээр орших Сомониён сууринд Киргизийн иргэд Тажикийн иргэдийн машин руу чулуу нүүлгэснээс үүдэн сөргөлдөөн үүссэн байна. 

 

Нэгдүгээр сарын 27-ны өдөр энэ хоёр орны хил дээр нөхцөл байдал муудсан талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ нь хоёр талыг холбодог авто замыг хааснаас үүдэлтэй гэнэ. Сүүлд замыг нээсэн ч Киргиз, Тажикийн хилчид буудалцаж эхэлжээ. Хоёр тал сөргөлдөөн үүссэнд нэгнийгээ буруутгаж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Лалууд чадах юмгүй байж м л бол дайн хийчих гээд чаддаг юм бол спортоор дэлхийн аварга болчих чадахгүйшд
2022-01-30