О.Батбаяр: Омикроны дэд хувилбар BA.2 дэлхийн 40 гаруй улсад  бүртгэгдлээ
2022-01-28

 

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Өнөөдрийн байдлаар Омикрон хувилбар тархсан дэлхийн улс оронд тохиолдлын тоо буурч, омикроны давлагаа хумигдах хандлагатай байна. Гэсэн хэдий ч Омикроны дэд хувилбар BA.2 дэлхийн 40 гаруй улсад  бүртгэгдлээ. Одоогийн байдлаар 9800 орчим  Омикроны дэд хувилбар болох BA.2-г бүртгээд байна. Уг хувилбарын халдварлах чадвар нь Омикроны эхний хувилбартай харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн. Хүндрэл нас баралттай холбоотой судалгаанууд хийгдэж байна. Гэхдээ дархлаа, бүүстэр тунгаас зайлсхийх чадвар төдийлөн өөрчлөгдөхгүй гэж тодорхойлж байгаа.

 

Шинэ хувилбар гарч ирж байдаг. Мөн шинэ хувилбар тодорхой хугацааны дараа алга болдог гэдгийг эрдэмтэд онцолж байна. АНУ-д энэ хувилбарын эзлэх хувь одоогоор нэмэгдээгүй байгаа.

 

Омикроны шинэ хувилбартай холбоотойгоор Дани улсад тохиолдлын тоо өсөж байгаа ч гэсэн эмнэлэгт хэвтэлт, хүндрэл нэмэгдээгүй байна. Харин 5-аас доош насны хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал нэмэгдэж байгаа бөгөөд шинэ хувилбар вакцингүй хүн амд эрсдэл учруулах аюултай байж болно гэдгийг онцолж байгаа.

 

Сар шинийн баяраар 12-оос доош насны хүүхдүүдд хөнгөн өвдөж, халдвар тараах эрсдэл бий. Тиймээс сар шинийн баяраар шинэ хувилбар орж ирэх эрсдэлтэй байгаа учраас гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна" гэж мэдээллээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За одоо болио. Өвчнөөр айлгаж бизнес хийдэг хүмүүс арай дэндлээ.
2022-01-28
ард түмэн:
0-11 насны хүүхдүүддээ вакцин хийгээч эээээ
2022-01-28