БНАСАУ далавчит пуужин амжилттай туршсанаа зарлав
2022-01-28

Хойд Солонгосын цэргүүд алсын тусгалтай хоёр далавчит пуужин туршсан талаар Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлжээ. Цаашид ч туршилтаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалж дамжуулсан байна.

 

Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, БНАСАУ "газар-газар" англиллын алсын тусгалтай хоёр далавчит пуужин туршжээ. Эдгээр пуужингууд 1800 км зайд байрлах байг оносон бөгөөд пуужингууд хоёр цаг гаруй хугацаанд ниссэн гэнэ. 

 

Хойд Солонгос ийнхүү пуужин хөөргөсөн талаарх мэдээлэл нэгдүгээр сарын 27-ны өдөр гарч байсан юм. Энэ нь тус улс он гарснаас хойш зургаа дахь удаагаа пуужин хөөргөж байгаа тохиолдол бөгөөд эмнэ нь нэгдүгээр сарын 5. 11, 14, 17, 25-ны өдрүүдэд БНАСАУ пуужин хөөргөж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин