АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлнэ
2022-01-28

АНУ Украинд өгөх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Пентагон мэдээлснийг АВС агентлаг дамжуулжээ. Өмнө нь энэ онд Украин улс 300 пуужин АНУ-аас тусламжаар авч байсан юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 27-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар утсаар ярилцах үеэр Киевт үзүүлэх эдийн засгийн тусламж үзүүлэх талаар хэлэлцжээ. Мөн энэ үеэр ОХУ Украин руу довтлох нь бараг гарцаагүй тул цохилтод бэлэн байхыг Байден Зеленскийд зөвлөсөн гэнэ. Харин энэ мэдээллийг Цагаан ордон үгүйсгэсэн байна. 

 

Ийнхүү Украин, ОХУ-ын харилцааны талаар хэлэлцэж байх үеэр Вашингтоны оршин суугчид Цагаан ордны гадаа жагсаал зохион байгуулжээ. Тэд Оростой сөргөлдөх биш хэлэлцээ хийхийг шаардсан байна. Тэд Украинд сөргөлдөөн үүсэх нь АНУ-ын цэргийн үйлдвэрлэлд л ашигтай, цэргийн зардал гаргаж байхаар америкчуудын тэтгэвэр тэтгэмжид зарцуулахыг шаарджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин