Илон Маск 24 тэрбум доллараа алджээ
2022-01-28

Тесла компани нийлүүлэлттэй холбоотойгоор хүндрэл үүсэж магадгүй, түүнчлэн 2022 онд шинэ загварууд гаргахгүй хэмээн мэдэгджээ. 

 

Энэ мэдэгдлийн дараа компанийн хувьцаа 11 хувиар унаж, улмаар компанийн ерөнхий захирал Илон Маск 24 тэрбум долларын алдагдалд орсон байна. 

 

Forbes сэтгүүлийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 27-ны дөр Тесла компанийн хувьцаа 11.55 хувиар буурч, нэгж хувьцаа 829.1 доллар болжээ. Ингэснээр Илон Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 10.07 хувь буюу 24.5 тэрбум доллараар буурч, 222.1 тэрбум доллар болсон байна. 

 

Энд дуулгахад, Тесла компани 2021 оны санхүүгийн тайлангаа нийтэлсэн юм. Өнгөрсөн онд энэ компанийн орлого 71 хувиар өсөж, 53.8 тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг 7.6 дахин өсчээ. Гэсэн ч 2022 онд нийлүүлэлтэд хүндрэл гарч болзошгүй тул жилийн эцсийн үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж мэдэгдсэн нь Тесла компанийн хувьцаанд ийнхүү нөлөөлсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Цаасан мөнгөний хойноос хөөцөлдөхөөс өөр хийх ажилгүй өрөвдөлтэй оркууд юм даа.
2022-01-28