Б.Чинбат: Намайг амьдруулсан сайхан ханьдаа баярлалаа
2022-01-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Б.Чинбатыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

 

Тэрбээр "Төр засагтаа, намайг төрүүлсэн ээж аавдаа баярлалаа. Намайг амьдруулсан сайхан ханьдаа баярлалаа. Мөн Никитон хамтлагийн хамт олондоо баярлалаа. Өдий хүртэл надтай маш олон уран бүтээлийг хамтран хийж, Монголынхоо ард түмнийг цэнгүүлж байсан урлагийнхандаа маш их баярлалаа.

 

Маш их итгэл хүлээлгэлээ. Илүү олон уран бүтээлийг хийхийг хүсэж байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

Б.Чинбатыг дан хөгжим болон найрал хөгжимд зориулсан олон шилдэг бүтээл туурвиж, 300 гаруй дууны ая зохион, олон улсын түвшинд хөгжмийн найруулга, уран бүтээлээрээ эх орныхоо урлагийг сурталчлан таниулж байгаа, олон арван тоглолт, цомгоо нийтийн хүртээл болгохын зэрэгцээ ард түмнийхээ урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийг сурталчлан таниулах үйлсэд оруулсан бодит хувь нэмрийг нь ийн үнэлж байгааг Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Чамд бүр юу ч байхгүй би, чигчийн чинээ юм байна өөрт чинь
2022-01-28
Сайхан хань гэдэг хангал амьтнаа хангаж чадаж байгаа юу? Жижигхэн хүний жижигхэн юмтай гавьяатаа айннн? Том л юм оруулахгүй бол ханаж чадахгүй хэцүү дээ хэцүү чинбаа минь. Яааанааааа
2022-01-28
Чамд бүр юу ч байхгүй би, чигчийн чинээ юм байна өөрт чинь
зочин:
Энэ гавьяат гэдэг цол зөвхөн урлагийнханд зориулагддаг уу? Олон улсын жишгээр тэд чинь урлагаар нэр хүндээ өсгөж, орлого олж, ард түмэн үнэлгээг нь тогтоодог хүмүүс. Гэтэл төрийн алба, шинжлэх ухаан, эдийн засгийн бодит үйлдвэрлэлийн салбарт олны нүднээс далд чөмгөө дундартал ажиллаж оюун ухаан, хүч хөдөлмөр, үнэт зүйлээ улс эх орны хөгжил цэцэглэлт, нийтийн эрх ашигт үнэ төлбөргүйгээр зориулж яваа чимээгүй гавьяатуудаа төр яагаад үнэлдэггүй юм бээ? Хүн гэдэг чинь урмын амитан.кк. Жич:Чинбаатай барьцаагүй шүү!
2022-01-28