XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор Чимэддамбын Таамаа,
Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Цээпилийн Нямаа,
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн зөвлөх профессор Насантогтохын Хүүхэнжимээ,
“Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, ахмад цаг уурч Дашдоржийн Цээсодролцоо,
Монголын байгаль орчны холбооны Дундговь аймгийн зөвлөлийн дарга Хандсүрэнгийн Цэнд-Аюуш,
Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Эрдэнэжамцын Дашдэндэв,
“Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын үйлдвэрийн газрын ахмад холбоочин Зандангийн Цэдэнбалжир,
Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Төрийн торгон сүргийн агтны даамал Цэвээндоржийн Галбадрах,
“Монгол костюмс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Банзрагчийн Сувд,
Онцгой байдлын байгууллагын ахмадын холбооны гишүүн, бэлтгэл хурандаа Сүхбаатарын Залуухүү,
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, хуульч Маналжавын Төрбаяр,
“Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Батмөнхийн Чинбат,
Жүдо бөхийн олимпын шүүгч Төрбатын Энхцэцэг,
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Дашдаваагийн Алтанцэцэг,
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Төв түгээх төвийн машинист Дуламын Батжаргал,
“Голден жим” фитнес клубын дасгалжуулагч Жаргалсайханы Баянмөнх,
Монгол Улсын филармонийн хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр,
“Алтайн хүдэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дуу оруулагч, жүжигчин Өлзийн Наранбаатар,
“Зоос одон тэмдэг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дархан Чимэдцэрэнгийн Одончимэг,
Ахмад настны үндэсний төвийн бага эмч Юмхүүгийн Чимгээ,
Ахмад төмөр замчин Цэндийн Солонго,
Байт харвааны шүүгч Энхбатын Саруул,
Пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Пүрэвцогтын Энхманлай,
Уртын дуучин Дүүрэнгийн Үүрийнтуяа,
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Батбаатарын Саранцэцэг,
Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор,
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Эдийн засаг, төлөвлөлтийн мэргэжилтэн Халтарын Тунгалагтамир,
“Мон топ трейд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дулааны инженер Гансүхийн Содномдаржаа нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, шагнал хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүслээ.
Уншиж байна |