Польш Украинаас дипломатуудаа нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна
2022-01-28

Польшийн эрх баригчид Украины нутаг дэвсгэр дээрээс дипломат газруудын ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Гэхдээ одоогоор дипломатуудаа буцаах шийдвэр гаргаагүй гэнэ. Энэ талаар Польшийн Гадаад хэргийн дэд сайд Марчин Пшидач мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

"Одоогоор Польшийн дипломатуудыг нүүлгэн шилжүүлэх ямар ч шийдвэр гараагүй. Гэхдээ ид тодорхой төлөвлөгөө бэлдсэн, гэнэтийн таагүй нөхцөлтэй тулгарахгүйн тулд төрөл бүрийн хувилбарыг судлаж байгаа" хэмээн Марчин Пшидач мэдэгджээ.

 

Өмнө нь Их Британи, Австрали, Герман улс дипломат төлөөлөгчдийн газруудынхаа ажилтнуудыг Украинаас нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан бөгөөд энэ нь Орос Украин руу халдаж болзошгүй авул занал нэмэгдэж байгаатай холбоотой . Эдгээр орнуудаас өмнө нь АНУ дипломатуудаа нүүлгэн үилжүүлэхээр болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин