Эрдэмтэд сансраас хачирхалтай, давтамжит радиоимпульс илрүүлжээ
2022-01-29

Баруун Австралид байх Кертиний их сургуулийн аспирант огторгуйн радио долгионы зурагзүй хийж байх үедээ 2020 онд эрчим хүчний нууцлаг импульсууд илрүүлсэн бөгөөд эдгээрийг ямар нэг сансрын биет 18.18 минут тутамд 30-60 секундын туршид гаргаж байжээ. 

 

Хачирхалтай объект Murchison Widefield Array (MWA) дурайн авайд нэг харагдахаа больж, нэг үзэгдсээр, судлаж буй хэсэгт радио цацраг гаргаж буй хамгийн тод томруун эх үүсвэр болж байсан гэнэ.  О’Доэртигийн хамтран зүтгэгчид анхандаа үүнд төдийлөн анхаарал хандуулаагүй аж. Харин объектийг нарийн судласны дараа өмнө нь огт харагдаж үзэгдээгүй үзэгдэл хэмээжээ.

 

Сансарт радио цацраг үүсгэгч эх үүсвэр хангалттай олон байдаг ч бүтэн минутын туршид эрчим хүч ялгаруулах объект нэгийг ч хараагүй хэмээн эрдэмтэд мэдэгдсэнийг ВВС мэдээлсэн байна. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар энэхүү объект нь нейтрон од эсвэл хүчтэй соронзон талбай бүхий сансрын биет байж болзошгүй гэнэ. 

 

Энэхүү объект нь 2018 оны нэгдүгээр сард ихээхэн идэвхтэй байсан бол гуравдугаар сард түүний цацраг ялгаруулах эрчим нь ихээхэн буурсан гэдгийг тогтоожээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ объект нь сансарт судлагдаагүй олон гайхалтай үзэгдэл байдгийн нэг жишээ бөгөөд энэ объект Дэлхийгээс 4000 гэрлийн жилийн зайд байдаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин