Канад дахь эсэргүүцлийн улмаас Ерөнхий сайд нь гэр бүлийн хамт зугтжээ
2022-01-31

Канадад коронавирусийн халдвартай тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж буй хязгаарлалтуудыг эсэргүүцсэн тээвэрчдийн санаачилсан жагсаал нэгдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн. Тэд олон шаардлага тавьж байгаагийн дотор вакцинд хамрагдаагүй жолооч нар АНУ руу явсныхаа дараа 14 хоног тусгаарлалтад байхыг эсэргүүцэж байгаа юм. 

 

Ийнхүү Канадад тээврийн жолоочдын эсэргүүцэл үргэлжилж байгаатай холбоотойгоор тус улсын хууль сахиулагчид Ерөнхий сайд Жастин Трюдог ордноос нь нүүлгэн, аюулгүй газар аваачсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Түүнийг чухамхүү хаана аваачсан талаарх мэдээллийг нууцалж байгаа аж. 


 

"Эрх чөлөөний цуваа" хэмээн нэрлэгдсэн энэхүү жагсаалыг Канадын Ерөнхий сайд "цөөнхийн эсэргүүцэл" хэмээн нэрлээд Канадын иргэдийн дийлэнх олонхын санаа бодлыг илэрхийлж чадахгүй хэмээн мэдэгдсэн юм. Үүний хариуд "Эрх чөлөөний цуваа" жагсаалынхан "Трюдо чөтгөр рүү тонил" гэх зурагт хуудас барих болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин