Энэтхэгт COVID-19-өөс сэргийлэх хамрын цацлага хэлбэрийн вакцин туршина
2022-01-31

Энэтхэгийн Bharat Biotech компанийн боловсруулсан коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины бустер тун болгон ашиглах хамрын цацлага боловсруулжээ. Улмаар энэ цацлагыг  турших зөвшөөрлийг тус улсын Эм бэлдмэлийн ерөнхий хяналтын газар зөвшөөрсөн талаар  "India today" мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Bharar Biotech компанийн боловсруулсан коронавирусийн вакцины хамрын цацлага хэлбэрийн бустер тунг турших гурав дахь шатыг эхлүүлэх зөвшөөрөл өгсөн нь энэ улсад хамрын цацлагад зөвшөөрөл өгч буй анхны тохиолдол гэнэ. Мөн энэ хамрын цацлага нь омикрон штаммаас сэргийлнэ гэж боловсруулагч компани мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Энэтхэгийн насанд хүрсэн хүн амын 95 хувь нь вакцинд хамрагдсан байна. Тус улсад Британи, Шведийн АстраЗенека, Энэтхэгийн хүрээлэнгийн Ковишилд, Bharat Biotech компанийн үйлдвэрлэсэн Коваксин болон Оросын "Спутник-V" вакцинуудыг дархлаажуулалтад ашиглаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин