Ц.Магалжав: Н.Батсуурь аварга Бөхийн өргөөний эд хогшлыг эвдэж сүйтгэсэн

Даян аварга Н.Батсуурь Сар шинийн барилдаанд зодоглохоор ирсэн ч МҮБХ-ноос түүнийг барилдуулсангүй.
Ямар шалтгаанаар даян аваргыг барилдуулаагүйг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас тодрууллаа. Тэрбээр "Н.Батсуурь аварга 01 дүгээр сарын 13-ны өдөр болсон Үндсэн хуулийн барилдааны үеэр төрийн ёслолын алба, төрийн хамгаалалтын ажилчид, бөхчүүдийн өмнө Монгол бөхийн Өргөөний эд хогшлыг эвдэж сүйтгэсэн. Энэ асуудалд ёсзүйн хариуцлага хүлээлгэж, сар шинийн барилдаанд барилдуулахгүй байх шийдвэрийг тэргүүлэгчид гаргасан. Дахиж ёсзүйн зөрчил гаргавал хатуу шийтгэл ногдуулна" гэсэн тайлбарыг өглөө.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ