Токаев: Би Путин, Назарбаевтай наймаалцаагүй
2022-02-01

Нэгдүгээр сарын эхээр Казахстанд болсон эмгэнэлт үйл явдлын дараа тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев анх удаа сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгчээ. Тэрбээр "Хабар 24" телевизийн ярилцлагад орсон бөгөөд түүний ярилцлагаас чухал мэдэгдлүүдийг хүргэж байна. 

 

"Путинтэй тохиролцоогүй"

 

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид Казахстан руу орохоос өмнө Владимир Путинтэй "ямар нууц тохиролцоо" хийсэн талаар сэтгүүлч Токаеваас асуужээ. Үүнд тэрбээр дараах хариултыг өгсөн байна.

 

"ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй юу тооцоолж байгаа талаараа огтхон ч яриагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье"

 

"Назарбаевтай зөрчилдөөгүй"

Казахстанд болсон үйл явдал, үүний дараа гарсан Назарбаевынхны албан тушаалаасаа огцорсон зэрэг үйл явдлуудын хүрээнд "Назарбаев, Токаев нар зөрчилдсөн" гэх мэдээлэл өргөн тархаж байлаа. Мөн тэднийг хоорондоо тохироо хийсэн гэж ч яригдаж байв.

 

"Ямар нэг тохироо хийгээгүй. Хувийн давуу эрхийн талаарх яриа ч гараагүй. Гагцхүү Аюулгүй байдлын зөвлөл дэх статусын талаар л ярьсан. Одоо би ард түмэндээ хандан би Аюулгүй байдлын зөвлөлийн дарга гэдгийг хэлнэ гэдгээ дуулгасан. Энэ асуудал явцын дунд л шийдэгдсэн юм" хэмээн Токаев өгүүлжээ. 

 

Түүнчлэн Токаеваас хэр удаан төрийн тэргүүний суудалд байхыг нь асуухад тэрбээр дараах хариултыг өгсөн байна.

 

"Би Казахстаны Ерөнхийлөгчөөр хэр удаан ажиллахыг мэдэхгүй. Гэхдээ Үндсэн хуулийн дагуу хоёроос дээшгүй удаа сонгогдож болно гэдгийг л нарийн мэдэж байна"

 

"Дээрэмчид таван одтой буудалд тухалсан"

 

Казахстанд үүссэн нөхцөл байдлыг сайтар бэлтгэгдсэн бүлэг хүмүүс зохион байгуулсан гэж Токаев хэдэнтээ мэдэгдэж байсан. Энэ ярилцлагынхаа үеэр ч "эмх замбараагүй байдлыг мэргэжлийнхэн сайтар бэлтгэн удирдсан" хэмээжээ. 

 

"Дээрэмчдийн бүлэглэлүүдийн нэг нь таван одтой зочид буудалд бууж, "Казахстан" зочид буудлын нэгдүгээр давхарт удирдлагын штабаа байрлуулж байсан. Өмнө нь төсөөлөхөд ч бэрх байсан баримтууд дэлгэгдсээр байна. Олон дайчин Алматыг орхиж, зарим нь хөдөө нутгийг зорьсон, өөр хэсэг нь хөрш орнууд руу зугтсан бол бусад нь зүсээ хувилгасан. Тэднийг саатуулангуут "зүгээр яваа иргэнийг барьлаа" гээд орилж эхэлнэ" хэмээн Токаев өгүүлжээ. 

 

Казахстанд нэгдүгээр сарын эхээр хийн үнийн хөөрөгдлийн улмаас үүссэн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, улмаар үймээний үеэр 225 хүн амиа алдсан юм. Энэ улсад нэгдүгээр сарын 6-13-ны хооронд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж, Казахстаны аюулгүй байдлынхан терроризмтой тэмцэх тусгай ажиллагаа зохион байгуулж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хаха:
Чи хужагын богсииг долоогоод суужаа за
2022-02-04
Ха ха:
Чадахгүй лд. Чацга царайлаад Путины хошного долоогоод байж бай
2022-02-03
Хасаг:
Та нар тов талбайд болсон Хужаад сайн дураараа ниилэх жагсаалынхаа учрыг олоо. Бид орсдоо чамгуйгээр учраа олое за юу?
2022-02-02
Ха ха:
Чадахгүй лд. Чацга царайлаад Путины хошного долоогоод байж бай
Энэ хасаг буудуулах нь тодорхой ард түмнийхээ эсрэг том гэмт хэрэг өөрөө хийээ дээ.
2022-02-02
Бсда хасаг:
Хаа байна тэр барууныхан. Ард түмнээ буудчиаад, буруугаа барууныхан гээд чихээд байсан
2022-02-02