Илон Маск өсвөр насны хүүд 5000 доллар амласан ч хүү татгалзжээ

Илон Маскийн хувийн онгоцны нислэгийн чиглэлийн мэдээллийг байнга олж аван, түүнийгээ Твиттер хуудсанд мэдээлдэг 19 настай Жек Суини гэх хүүг Маск энэ ажлаа зогсоохыг хүсчээ.
Улмаар онгоцных нь талаар мэдээлэл дэлгэхээ больж, Твиттер дэх аккаунтаа устгавал 5000 доллар өгөхийг санал болгосон байна. Харин хүү татгалзаж, 50 мянган доллар өгвөл болино гэж хариулсан талаар CNN агентлаг дамжуулжээ.
Хувийн онгоцных нь мэдээллийг түгээж байгаа нь түүний аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэж үзсэн Илон Маск Жек Суини рүү захидал илгээн, аккаунтаа хаахыг санал болгож, үүний төлөө 5000 доллар өгье гэж амалсан гэнэ. Харин Суини энэ ажилдаа дуртай тул татгалзахгүй гэж хариулаад Маскаас 50 мянган доллар нэхжээ. Энэ мөнгөөрөө тэрбээр коллежд сурна, эсвэл Тесла Модел 3 худалдан авна хэмээсэн байна. Илон Маск саналыг нь бодолцож үзнэ гэж хариулсан ч дараа нь татгалзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ