Египетэд олон занданшуулсан шарил бүхий бунхан олжээ
2022-01-31

Египетийн Асуан хотоос археологичид нэг дор 30 занданшуулсан шарил бүхий гэр бүлийн бунхныг олжээ. Энэ талаар Live Sciencе мэдээлсэн байна. 

 

Олдворыг Миланы их сургуулийн Египет судлаач профессор Патриция Биасентинигийн удирдсан багийнхан олжээ. Бунханд байх занданшуулсан шарилууд нь өөр өөр насны хүмүүсийнх байсан гэнэ. Тэр дундаа судасны хатууралтай байж байгаад нас барсан ахмад настан, хэд хэдэн хүүхэд болон нярайн шарилууд байгаа аж. 

 

Судлаачдын үзэж байгаагаар энэ бунхан нэг гэр бүлийнх бөгөөд тэднийг МЭӨ I-III зуунд оршуулсан гэж судлаачид үзэж байгаа юм байна.

 

Өмнө нь Египетээс хэлийг нь алтадсан занданшуулсан шарил олж байлаа. Энэ нь Грек-Ромын үед Египетэд тархсан оршуулгын зан үйлийг илтгэж байгаа бөгөөд шарилын хэлийг фольгагаар алтадсан нь талийгаач газар доорх хаант улсын бурхан Осиристэй ярилцах боломжийг олгох гэсэн заншилтай холбоотой гэж судлаачид мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин