Өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчид Бээжинг зорилоо

Өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчид өнөөдөр 13:56 цагт Бээжинг зорилоо. "Бээжин-2022" өвлийн олимпын наадамд долоон спортын 15 төрөлд 3000 орчим тамирчин өрсөлдөх юм.
Олимпын эрхээ аваад буй цанын хоёр тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарын тухайд хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ