АНУ-аас зэвсгийн тусламж ачсан тав дахь онгоц Украинд газарджээ
2022-02-01

АНУ-аас ирсэн ачааны онгоц Украинд зэвсэглэлийн тав дахь хэсгийг тэр дундаа сум авчирсан гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

"Тав дахь "шувуу" Киевт ирлээ! Төрөл бүрийн калибрын дахин 84 тонн сум авчирлаа" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичсэн байна. Түүнчлэн олон хайрцаг ачсан ачааны онгоцны зургийг ч оруулжээ. Мөн ойрын өдрүүдэд АНУ*-аас ахин цэргийн ачаа хүлээн авна гэж Украины Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна. 

 

Зэвсгийн зориулалттай ачааны эхний хэсэг, тэр дундаа 90 тонн жин бүхий сумыг нэгдүгээр сарын 22-ны өдөр Украинд хүргэсэн юм. Дараа өдөр нь АНУ-аас Украин руу 80 тонн ачаа хүргэсэн бол хоёр өдрийн дараа хөнөөх зэвсэг бүхий гурав дахь онгоц газардаж байв. Харин нэгдүгээр сарын 28-ны өдөр 81 тонн сум хүлээн авсан бөгөөд АНУ-ын захиргаа нийтдээ 200 сая долларын цэргийн тусламж үзүүлэх юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин