Оросын газрын тосны экспортын татвар нэмэгджээ

Хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Оросоос газрын тос экспортлоход ноогдуулах татвар тонн тутамд нэг доллараар нэмэгджээ.
Ингэснээр өмнө нь нэг тонны газрын тосны татвар 37,7 доллар байсан бол өнөөдрөөс эхлэн 47,7 доллар болсон байна. Түүнчлэн зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүнүүд, тос, зарим төрлийн бензиний экспортын татвар нэмэгджээ.
Түүнчлэн хоёрдугаар сарын нэгний өдрөөс Орост хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэдтэй гэр бүлүүдэд олгох тэтгэмж 8,4 хувиар нэмэгдэж байгаа аж. Мөн жирэмсний тэтгэмж, хүүхэд төрсний тэтгэмж, анхны хүүхэд төрүүлэх үеийн тэтгэмжүүд нэмэгдэж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ