Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна
2022-02-02

 

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

 

2022 оны 02 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, хэм уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 хэм, хэм уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.

 

2022 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

3-нд Алтай, хэм уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 4-нд Хангай, хэм уулархаг нутаг, Халх голын сав газраар, 5, 6-нд хэм уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, хэм уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-02-04