КОВИД-19: Шинээр 694 тохиолдол батлагдаж, 1 нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 694 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 428 нь Улаанбаатарт, 266 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 1 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8027 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2223 нь хөнгөн бол 83 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ