Польш Украин руу зэвсэг нийлүүлнэ

Польшийн эрх баригчид ирэх долоо хоногоос эхлэн Украин руу зэвсэг нийлүүлэхээр шийджээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецкий мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.
"Бид Украинд өөрсдийгөө хамгаалах зэвсэг өгнө. Ирэх долоо хоногоос эхлэн манай дорнод хилээр эхний тээвэрлэлт дамжин өнгөрнө" хэмээн Матеуш Моравецкий мэдэгджээ. Польш улс артиллерийн сум, грантомет, миномет нийлүүлэхээр болсон байна.
Энд дуулгахад, ОХУ Украин руу халдаж болзошгүй гэж үзэн АНУ Украин руу зэвсгийн тусламж илгээж байгаа юм. Хоёрдугаар сарын нэгний өдөр АНУ-ын ачааны онгоц Украинд зэвсэглэлийн тав дахь хэсгийг хүргэж очсон. Зэвсгийн зориулалттай ачааны эхний хэсэг, тэр дундаа 90 тонн жин бүхий сумыг нэгдүгээр сарын 22-ны өдөр Украинд хүргэсэн юм. Дараа өдөр нь АНУ-аас Украин руу 80 тонн ачаа хүргэсэн бол хоёр өдрийн дараа хөнөөх зэвсэг бүхий гурав дахь онгоц газардаж байв. Харин нэгдүгээр сарын 28-ны өдөр 81 тонн сум хүлээн авсан бөгөөд АНУ-ын захиргаа нийтдээ 200 сая долларын цэргийн тусламж үзүүлэх юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ