Хойд Солонгосын хакерууд криптовалютын биржүүд рүү халдаж байна

img

Хойд Солонгос "урьдын адил цөмийн болон баллистик пуужингуудын дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлж" байгаагийн дээр криптовалютын биржүүд рүү цахим халдлага үйлдэж байгаа талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний хорооны хараат бус ажиглагчдын хаалттай илтгэлд дурдсан гэнэ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Илтгэлд "БНАСАУ цөмийн материалуудыг үйлдвэрлэх хүчин чадлаа хөгжүүлэх ажил, түүнчлэн цөмийн болон баллистик пуужингийн дэд бүтцийг боловсруулахаа үргэлжлүүлж байгаа" гэж цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн "хилийн чандаас материал, технологи, ноу-хау" эрж хайхыг хичээж байгаа гэнэ.

 

Цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд олон арга хэрэглэж байгаагийн дотор криптовалютын хөрөнгүүд рүү цахим халдлага үйлдэж байгаа талаар ажиглагчид тайландаа тэмдэглэсэн гэнэ. Сүүлийн жил хагасын хугацаанд Хойд Солонгосын хакерууд Хойд Америк, Европ, Азийн криптовалютын гурван биржээс нийтдээ 50 сая гаруй доллар хулгайлж чадсан аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ