Их Британи Украин руу тусгайгийнхныг илгээжээ
2022-02-07

Их Британи тусгайгийн 100 гаруй цэргийн алба хаагчийг Украин руу илгээсэн гэнэ. Энэ талаар өөрсдийн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Британийн Mirror сонин мэдээлсэн байна. 

 

Эдгээр тусгайгийн алба хаагчид нь Афганистанд алба хааж байсан гэх бөгөөд тэд Украинд гүйцэтгэх үүрэг нь тус улсын армийг алан хядах ажиллагааны тактик, мэргэн буудагчид болон хорлон сүйтгэгчидтэй тэмцэхэд сургах явдал гэнэ. 

 

Түүнчлэн Mirror сонины мэдээлснээр Украин руу тусгайгийнхнаас гадна цэргийн эмч нар, эмнэлгийн ачааг ч илгээсэн бөгөөд ачаан дунд цус сэлбэхэд ашиглах цусны нөөцийг ч авч явсан аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин