Парис-2022: О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ
2022-02-07 08:16

"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны Гранд Сламын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж, Парисын тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.

 

 

Тэрбээр “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг боолтоор цэвэр ялж, их дуулгын аварга болж, Абу Даби-2021 Их дуулгын алтан медалиа Паристай ихэрлүүлэв. Түүнээс өмнө +100 кг-д манай жүдочид Гранд Слам ангилалд түрүүлээгүй байсан бөгөөд О.Цэцэнцэнгэл хоёр дараалан түрүүлж, IJF-ийн мэргэжилтнүүдээс Mongolian Rocket нэрийг авчээ.

 

 

Ингэснээр Монгол Улсын баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар гуравдугаар байрыг эзэллээ. 

 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё Басхүү алтан медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль, 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эх орныхоо нэрийг гаргаж, Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн Цэцэнцэнгэлдээ баяр хүргэж амжилт хүсье
2022-02-08