Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ
2022-02-07

 

ЭМЯ-наас амны хаалтны хэрэглээний талаар мэдээлэл хийж байна. 

 

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, АУ-ы доктор, Б.Сувд "Амны хаалт нь коронавирусээс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чухал хэрэгсэл бөгөөд маскгүй байснаас дээр гэдгийг санах нь чухал. Амны хаалтыг зөв зүүх болон хүн хоорондын зай баримтлах нь халдварт өртөх эрсдэлийг бууруулна.

 

 

Омикрон халдварын энэ үед дотоод орчинд заавал амны хаалт зүүх шаардлагатай. Ерөнхийдөө гадаа заавал амны хаалт зүүх шаардлагагүй гэж үзэж байгаа ч манай улсын орчин нөхцөлд агаарын бохирдлоос сэргийлж амны  хаалт зүүх шаардлагатай. Халдварын тархалт өндөртэй аймаг, орон нутаг, хүн ам ихтэй орчинд явахдаа, вакцинд хийлгээгүй хүмүүстэй ойр байхдаа заавал амны хаалт зүүх хэрэгтэй.

 

Амны хаалтыг зөв зүүж байгаа эсэхийг шалгадаг хоёр арга бий. 

 

Нэгдүгээрт, амны хаалт нүүрэндээ сайн таарч байгаа эсэхийг шалгаарай. Амьсгалаар гарч буй дусал бүхий агаар амны хаалтны ирмэгээр нэвчиж, гадагшлуулдаг.

 

Хоёрдугаарт, Өөрийн шүлсний дуслыг гадагшлуулахгүй, бусдын дуслыг нэвтрүүлэхгүйн тулд давхарга бүхий амны хаалт сонгоорой" гэж мэдээллээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зарим хаалт чанаргүй байна шүү. Шалгадаг уу
2022-02-07