Ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна
2022-02-08

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун , өдөртөө хүйтний эрч сулрах боловч, 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 

2022 оны 02 сарын 08-ны 08 цагаас 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9  градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
SOX yu ve? Une nemne gej hural hui zaralsan umuu? Geree deeree kvadrat n 600tugrug heveeree biz dee? Yahaaraa 55-tai 2 uruu 42,000 gardiim be? 33,000 bishuu? Yer n 600 ch unetei!
2022-02-08