Путин: Украин Донбассын бүсэд 125 мянган цэрэг төвлөрүүлсэн
2022-02-08

Украины эрх баригчид улсынхаа зүүн өмнөд хэсэг рүү олон тооны цэрэг илгээсэн гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Регнум агентлагийн мэдээлснээр, тэрбээр Москва хотод болсон Орос, Францын хэлэлцээрийн дараа энэ мэдэгдлийг хийсэн байна. 

 

"Украины Ерөнхийлөгч Донбассын ойролцоо 125 мянган цэрэг төвлөрүүлсэн. Украины эрх баригчид Донбассын асуудлыг цэргийн замаар шийдэх гэж хоёронтаа оролдсон, үүнийгээ ч нуугаагүй. Техник, нисэх хүчин ашиглаж байлаа. Ийм зүйл давтагдахгүй гэдэг баталгааг хэн бидэнд өгөх юм" хэмээн Путин мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн Украины өнөөгийн эрх баригчид Донбасстай хэлэлцээ хийх замаар Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг энхийн замаар сэргээх бүхий л боломжийг үгүйсгэж байгааг Путин онцолжээ. Мөн зарчмын олон асуудлаар ямар ч ахиц гарахгүй байгааг цохон тэмдэглэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оху савраа татаа украинаас
2022-02-12