Л.Энх-Амгалан: Гурван настай хүүхдүүдийг энэ сарын 14-нөөс цэцэрлэгт авна

БШУЯ-наас хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хичээлийн хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөг танилцуулж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Гэхдээ хоёр насандаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдэд шинэ бүртгэлийн асуудал үүснэ.
Монгол Улсын хэмжээнд гурван настай 76763 хүүхэд байгаагаас СӨБ-ийн түвшинд 61 хувь буюу 47000 хүүхдийг хамруулах боломжтой. Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг шахна.
Мөн хувийн цэцэрлэгүүдийн багтаамжийн тооцоо судалгаа хийж байна. Ингэхдээ
-
Гурван настай хүүхдүүдийн 61 хувь
-
Дөрвөн настай хүүхдүүдийн 86 хувь
-
Таван настай хүүхдүүдийг 100 хувь тус тус хамруулахаар зорьж ажиллаж байгаа" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ