"Цасан гүнж", загвар өмсөгч Эйлин Гу Хятадын шигшээд дахин нэг алтан медаль авчрав
2022-02-08

Бээжин-2022 олимпын биг-эйр төрөлд Хятадыг төлөөлөн оролцож буй Америк гаралтай Эйлин Гу түрүүлж, олимпын аварга боллоо. Тэрбээр 188,25 оноогоор алтан медалийн эзэн болсон бол 187,50 оноо авсан Францын тамирчин Тесс Ледё хоёр, Швецарийн Матильда Гремо 182,50  оноотойгоор гуравдугаар байранд орсон байна.

 

Эйлин Гу энэ удаагийн олимпоор  олны анхаарлын төвд орсон юм. Тэрбээр АНУ-д төрсөн ч БНХАУ-ыг төлөөлөх болсон нь ихээхэн дуулианх тарьсан юм. 

 

АНУ-д төрсөн энэ бүсгүй авьяаслаг цаначин бөгөөд 18 настайдаа уулын цанын олон улсын найман тэмцээнд ялалт байгуулж, 2020 оны өсвөрийн Олимпын наадамд биг-эйр төрлөөр алтан медаль хүртсэн бол өнгөрсөн жил Колорадо мужид болсон өвлийн тэмцээнээр гурвантаа ялалт байгуулсан аж.

 

Хэдий авьяаслаг тамирчин хэдий ч АНУ, БНХАУ ид сөргөлдөж байх үед Америкт төрсөн бүсгүй Хятадыг төлөөлөх болсон нь олны шүүмжлэлийг ихээхэн дагуулж байлаа. 2018 онд цанын спортод карьераа эхлүүлж байхдаа Эйлин Гу Америкийн тамирчин гэж цоллуулж байсан ч дараа жил нь Олон улсын цанын спортын хороонд элссэн юм.

 

Америк аав, хятад цагаач ээжтэй цаначин бүсгүй ээжийнхээ эх орныг төлөөлөн, эх оронд нь болж буй өвлийн олимпод оролцсоноор олон сая хүнд урам зориг өгөх хүсэлтэй хэмээн мэдэгдэж байлаа.

Тэрбээр спортоос гадна загварын ертөнцөд багагүй амжилттай яваа нэгэн. Эйлин Гу загварын сэтгүүлүүдэд зургаа авахуулж, үнэт эдлэлийн компани, Францын загварын орднууд олон дотуур хувцасны брэндүүдтэй хамтран ажилладаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
nil zasvar hog gej
2022-02-09