Т.Ням-Очир: Цар тахлаас шалтгаалж ямар ч хүүхэд сургуулийн гадна үлдэх ёсгүй
2022-02-08

 

БШУЯ-наас хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хичээлийн хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөг танилцуулж байна. 

 

Сурагчдын хоцрогдол арилгах ямар төлөвлөгөө боловсруулсан бэ? 

 

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

 

-Хоцрогдол арилгах гурван жилийн төлөвлөгөө боловсруулсан. Цогц төлөвлөгөөг 2021 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж баталсан. Төлөвлөгөөний 30 гаруй хувь нь багш нарын арга зүй, сургуулийн хөтөлбөрөөр дамжиж хэрэгжих ажлууд бол 70 хувь нь техник тоног төхөөрөмж суралцах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэйгээ уялдуулан орчин нөхцөл, дэд бүтцийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

 

Үүнтэй холбоотойгоор 2021-2022 оны есдүгээр сараас эхлэн мэргэжлийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд ажлуудаа хэрэгжүүлж эхэлсэнээр хамгийн гол зүйл оношлох үнэлгээний асуудал байсан. Хоцорч байгаа агуулгууд дээр багш нарт ямар арга зүйн дэмжлэг хэрэгтэй байгаа вэ гэдэгт сонголтод сургалтууд эхлээд явж байна. Боловсролын хүрээлэн хоцорч буй агуулга дээр багш нарын арга зүйд тохирсон сургалтууд явуулаад эхлэхээр сургалтын хөтөлбөр анхаараад ажиллана. 

 

Хичээл эхлэхээр нэгдүгээрт хүүхдийн сургуульдаа дасан зохицох чадвар, айдасгүй суралцах нөхцөл байдал, мэдлэгийг системтэй болгох талаас нь анхаарна.

 

Ер нь хоцрогдол арилгах төлөвлөгөөний эхний хэсэг нь бүх хүүхдийг сургуульд нь эргэн холбох юм. ямар ч хүүхэд цар тахлаас шалтгаалж сургуулийн гадна үлдэхгүй байх ёстой" гэж мэдээллээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Багш нарынхаа мэдлэг чадвар, ёс суртахууныг сайжруулахгүй бол дан ганц арга зүй явахгүй.
2022-02-09
Улсын сургуулийн хүүхдүүд 3 жил үлдлээ:
Хувийн биш бүх сургуулийн хүүхэд үлдчихээд байна донгио амьтан бэ
2022-02-09
Иргэн:
Ардчилал гэж донгосдог монголчууд нь америк ах нараасаа бензинээ ба дизелээ авцгаа эсвэл явган алхцгаа.
2022-02-09
Одоо ингэж лозунгдах хэрэггүй л дээ. Тэр Бэхи гэдэг хүүг яаж хоцрогдлоос нь гаргах вэ? Ковид эхлэх үед жинхэнэ гадна хаягдсан байна. Амьдрал ахуй нь ч тийм байна. Ийм нүүдлийн амьдралтай хөдөөгийн нөхцөлд тохирсон хөтөлбөр боловсруулж хэрэгжүлэх хэрэгтэй. Бэхи шиг хүүхдүүд цөөнгүй л байгаа байх
2022-02-08