ВИДЕО: Олимпын зочдод экологийн цэвэр материалаар бүтээсэн өндөр хурдны галт тэрэг үйлчилж байна
2022-02-08

Бээжин-2022 олимпын бүхий л арга хэмжээ Бээжин, Яньцин, Жанжякоу гэсэн хэд хэдэн газарт болж байгаа юм. Эдгээр байршлууд хооронд аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх үүднээс төмөр замын шинэ салаа зам байгуулсан бөгөөд үүгээр Хятадын хамгийн дэвшилтэт технологийн өндөр хурдны галт тэрэг зорчиж байна. 

 

Fuxing галт тэргийг Олимпод зориулан тусгайлан бүтээсэн бөгөөд энэ нь ч гадна төрхөөс нь харагдахаар байгаа юм. Галт тэргийг цагаан, цэнхэр өнгөөр бүрхэж, 24 дүгээр олимпыг бэлгэдэх 24 цасан ширхэг дүрсэлжээ. 

 

Энэ галт тэргийг экологийн цэвэр материалаар бүтээсэн. Ашиглалтын 30 жилийн хугацаа дууссаны дараа галт тэрэгний материалын 50 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой аж.

 

Fuxing галт тэрэг чичиргээ, температур, тормозын болон зүтгүүрийн системийн мэдээллийг цуглуулах 2700 мэдрэгчттэй, харин оптик систем нь зам дээрх аливаа асуудлыг урьдчилан илрүүлж, машинчид мэдээлэх юм байна.

 

Энэ галт тэрэг нэг, хоёрдугаар болон бизнес зэрэглэлийн найман вагоноос бүрдэнэ. Сэтгүүлчдэд зориулсан ширээ, залгуур бүхий хэсэг, түүнчлэн 5G сүлжээ бүхий ярилцлага шууд дамжуулах студи ч гал тэргэнд байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нисдэг галттэтэг
2022-02-09