ДЭМБ: Дэлхий даяар халдварын тохиолдол буурч, нас баралт нэмэгдэж байна
2022-02-09

Долоо хоногийн хугацаанд дэлхий даяар 19 сая гаруй хүн коронавирусийн халдвар авснаас 68 мянга нь нас баржээ. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өмнөх долоо хоногтой харьцуулахад нас баралт долоон хувиар нэмэгджээ. Харин өвчлөлийн тохиолдол 17 хувиар буурсан байна. 

 

Тайланд өгүүлснээр, Газрын дундад тэнгисийн бүс нутагт халдварын тоо 36 хувиар нэмэгдсэн бол Америкт эсрэгээрээ, 36 хувиар буурсан байна. Азид бүртгэгдэх өвчлөлийн тоо 32 хувиар, Африкт 22 хувиар, Европт долоон хувиар тус тус буурчээ. Харин Зүүн Өмнөд Азид нас баралт долоон хувиар, Газрын дундад тэнгисийн бүсэд 45 хувь, Европт хоёр хувиар нэмэгдсэн байна.

 

ДЭМБ-ын онцолсноор, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар омикрон штамм давамгайлж, бараг бүх оронд омикрон штамм илэрчээ. Гэхдээ өмнө нь омикроны улмаас халдварын тоо нэмэгдсэн талаар мэдээлж байсан улс орнуудад өвчлөлийн тоо буурч эхэлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Засгийн газрын тохируулагч агентлегт “Удирдлага, ёс зүй”-н ноцтой гамшиг нүүрэллээ. МУ-ын Гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хүний цар тахал болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа билээ, гэтэл ОББ-ын асуудал эрхэлсэн зарим том дарга нар юу хийж байгаад дүгнэлт хийнэ үү. Гамшгаас хамгаалах байгууллагын удирдлагуудын гай дагуулсан хувь заяа үргэлжилсээр, хөвөрсөөр л байх уу. МУ-ын ЗГ-ын Шадар сайд болон ОБЕГ-ын дарга нарын шууд захирах мөн удирдлагаар хангах эрх мэдлээс илт давсан, даварсан дэд дарга нарт хариуцлага тооцох уу. “Хаана дэг журам, сахилга ёс зүй, хариуцлага алдана, тэнд муу үр дагавар” дагалддаг. УОК-ын Шуурхай штабын даргаар томилогдон ажиллах хэдхэн сарын хугацаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга болон дэд дарга нарын ажлын үр дүнг эргэж харна уу.
2022-02-09