Эмэгтэйчүүд нүцгэн жагсаал зохион байгуулна

“Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт ээжүүд эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах талаар мэдээлэл хийж байна.
“Монголын худалдаачдын холбоо” ТББ-ын төлөөлөл "Ээжүүдийн нүцгэн жагсаалыг зохион байгуулна. 2017 болон 2018 онд ээжүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаалыг зохион байгуулж байсан. Ингээд гурав дахь жагсаалаа энэ онд зохион байгуулж байна. Бид төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газарт шаардах хуудас хүргүүлдэг. Худалдаачдын нийгмийн асуудал, эдийн засгийн байдал доройтоод байна. Төр засгаас биднийг дэмжээч, дарамтлахаа болих хэрэгтэй. Бидний шаардлагыг хүлээж авахгүй удаа дараа үл тоож байна. Тиймээс гуравдугаар сарын 08-нд дараа дараагийн томоохон жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа.
Худалдаачдад зориулсан төрийн бодлого зохицуулалт байхгүй учраас ченжийн систем рүү шилжсэн. Худалдаачид үнэ тогтоогоогүй. Худалдааны салбарт хууль, бодлого байхгүй учраас хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байна. Ингээд “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас гуравдугаар сарын 08-нд ээжүүд, эмэгтэйчүүд худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалж жагсаал цуглаан зохион байгуулна.
Мөн “Монголын худалдаачдын холбоо”ТББ-ын ээлжит их хурал гуравдугаар сарын 07-нд зохион байгуулагдана" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ