Johnson&Johnson компани вакцин үйлдвэрлэлээ зогсоожээ

Америкийн Johnson&Johnson компани коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин үйлдвэрлэх ажлаа зогсоосон талаар Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ компани коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэдэг, Нидерланд дахь цорын ганц үйлдвэрээ 2021 оны 12 дугаар сард зогсоосон байна. Гэхдээ хэдэн сарын дараа үйлдвэрлэлээ сэргээнэ гэж компанийн удирдлагууд мэдэгджээ.
Ийнхүү Jonhson&Jonhson компани үйлдвэрлэлээ зогсоосноор олон сая тун вакцины нийлүүлэлт тасалдаж болзошгүй байдал үүссэн байна. КОВАКС хөтөлбөрийн дагуу ядуу буурай орнууд энэ компанийн вакциныг авдаг, тэр дундаа Африкийн холбооны орнууд энэ вакцинаас ихээхэн хамааралтай байдаг аж.
Вакцины үйлдвэрлэлээ зогсоосон нарийн шалтгааны мэдээлэл одоогоор алга байна. Энэ компани "илүү ашигтай байж мэдэх" вирусийн вакциныг турших ажлаа эхлүүлж, үүнд илүүтэй анхаарал хандуулж байгаа гэх мэдээлэл ч гарчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ