Оросын уран гулгагчдыг допинг хэрэглэсэнд сэжиглэж байна

img

Оросын Олимпын хорооны уран гулгалтын шигшээ баг Бээжин-2022 өвлийн олимпоос багийн төрөлд алтан медаль хүртсэн. Гэсэн ч мягмар гаригт товлогдсон шагнал гардуулах ёслол одоо хүртэл болоогүй байгаа юм.

Inside the Games хэвлэлийн мэдээлснээр, допингийн асуудлын улмаас ийнхүү шагнал гардуулах ёслол хойшлогдож байгаа гэнэ. Оросын уран гулгагчдын нэг нь Олимпын өмнө өгсөн допингийн шинжилгээ эргэлзээтэй гарсан талаар КП мэдээлжээ. 

 

Оросын шигшээ баг багийн тэмцээнд Марк Кондратюк, Камила Валиева, Виктория Синицина и Никита Кацалапов, Анастасия Мишина, Александр Галлямов гэсэн гулгагчдын бүрэлдэхүүнтэй оролцсон. Эдгээр бүх тамирчид Олимпын наадмаас өмнө өөр өөрсдийн төрөлд Европын аварга шалгаруулах тэмцээнээр ялалт байгуулаад ирсэн юм. 

 

"Олон улсын олимпын хороотой хуульзүйн асуудлаар зөвлөлдөх шаардлага бүхий нөхцөл байдал үүссэн" гэж Олон улсын тэшүүрийн холбоо шагнал гардуулах ёслолыг хойшлуулсан талаар тайлбарласан байна.

 

Түүнчлэн Олон улсын олимпын хорооны төлөөлөгч Марк Адамс ч "хуульзүйн асуудал үүссэн" гэдгийг баталсан бөгөөд одоогоор албан ёсны этгээдүүдээс хэн нь ч допингийн талаар ам нээгээгүй байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Оросын шигшээ баг Бээжингийн олимпод Оросын Олимпын хорооны далбаан дор Олимпын хорооны баг гэсэн нэртэйгээр оролцож байгаа юм. Сочи-2014 олимпийн үеийн допингийн дуулиан болон Москвагийн допингийн эсрэг лаборатторид допинг сорьцыг сольсон байж болзошгүй гэсэн хэргээс үүдэлтэйгээр ийнхүү Оросын шигшээ баг эх орныхоо нэр, далбааг олимпын тавцанд мандуулах эрхгүй болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ иванууд манай үндэсний бөхийнхөн 2 засрахгүй ээ, допингийн бүрэн хамааралтай болжээ хөөрхийс
2022-02-10
X:
Baasnii aguu udirdagch. Haha
2022-02-09
Үнэн:
Агуу удирдагч Путин 2 алдаа гаргасан. Нэг нь Допингийн төвийнхөө сорьцод төр засгийн хэмжээнд нөлөөлсөн гэх үндэслэлээр хэд дэх Олимпдоо улсынхаа далбаа, нэрийг гаргалгүй оролцож байхав. Допингийн маапааныг тэр мэдэхгүй байсан гэж ёстой байхгүй. 2 рт улсдаа коронагийн вакцины кампаанийг өөрөө биечлэн эхлүүлээгүй. Улс болгоны шахуу удирдагчид ТВ р үзүүлэн эхний ээлжинд вакцин шахуулсан. Харин Путин вакцин хийж эхэлснээс нилээн хэдэн сарын дараа ямар вакцин хийлгэснээ нуун хийлгэсэн мэдээ байдаг. Үр дүнд нь оросууд өөрийн Спутник V вакцинд тун итгэлгүй , маш хойрго хандсан. Үр дүнд нь өнөөдөр өдөрт 100 мянга хол давсан тохиолдол илэрч байна.
2022-02-09